“Монгол сарлаг” наадам болно

“Монгол сарлаг” наадам Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Тайхарын талд энэ сарын 9, 10-нд болно. Тус наадам нь монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн, бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг өсгөх, улмаар аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгон жил бүр тэмдэглэх зорилготой юм. Энэ үеэр “Сүрлэг хангай” сарлагийн жагсаал, “Хөхдэй” уралдаан болох бөгөөд хамгийн сайхан сарлаг, сарлагт ээлтэй малчныг тодруулах аж.