Хөдөлмөрийн баатар, АУЗ Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй захиа” кино АНУ-ын Калифорниа мужид зохион байгуулагддаг “California Indie Film Festival”-ийн шилдэг кино төрөлд тэргүүн байр хүртжээ.
Тус бүтээл нь хүний амьдралын эргэлт, харилцаа болон сэтгэл зүйн гүн гүнзгий утга агуулгыг харуулснаараа олон улсын шүүгчдийн анхаарлыг татаж, ийнхүү өндөр үнэлгээ авсан байна.
Эл кино нь “Аранжин” пикчерсийн ээлжит бүтээл бөгөөд ерөнхий найруулагч Б.Батдэлгэр, зохиолч С.Баатарцогт, продюсер, дууны найруулагч Л.Цэрэнтогтох, зургийн найруулагч Г.Гүенбаатар нарын хамтын уран бүтээл юм.
М.Саран

















































