Г.Тэнүүн-Эрдэнэ олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

“Эргэж ирэхгүй намар” киноны уран бүтээлчид Европ дахь нээлтээ амжилттай хийж, ганзага дүүрэн ирлээ. Швейцарь улсад болсон Фрибургийн олон улсын кино наадам /Festival International du Film de Fribourg/-аас “Эргэж ирэхгүй намар” киноны Түнтүүлэйгийн дүрээр залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ "Special mention-Best Actor” шилдэг дүрийн шагнал хүртжээ.

Мөн Италийн Милан хотын FESCAAAL олон улсын кино фестивалиас "Audience awards” буюу "Үзэгчидийн нэрэмжит шагнал", Италийн MiWorld Young Film Festival-аас "BIG ZEBRA” шилдэг киноны шагналыг тус тус хүртсэн байна.