Э.Амартүвшин “Opera star-International Opera Awards-2025”-аас

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ. Энэ удаа Италийн Ром хотын дуурийн театрын тайзнаа гардан авч, гала тоглолтод оролцжээ. 

2010 оноос олгосон эл шагналыг тэрбээр анх 2020 онд анх удаа хүртсэн бөгөөд 2023 онд Германы Берлинд хоёр дахь удаагаа гардсан юм.

Манай дуучны хувьд дэлхийн шилдэг театруудын тайзнаа тогтмол уригдан тоглож буй. Мөн суут Ж.Вердийн бүтээлүүдийг хоолойн хүч, жүжиглэлт зэрэг бүхий л талаараа төгс амилуулж ирснийг мэргэжилтнүүд тодотгодог. Цаашлаад зөвхөн дуулах бус, түүний урлагт үзүүлэх нөлөө, шинэ үеийн дуучдад үзүүлж буй үлгэр жишээг нь үүгээр үнэлж буй бөгөөд дэлхийн хэмжээний баритон болсны бас нэгэн баталгаа юм.