Драмын театрын тайзнаа

Оросын алдарт зохиолч Н.В.Гоголийн "Тоглоомчид" жүжиг дөрөвдүгээр сард Улсын драмын эрдмийн театрын тайзнаа мэндэлнэ. Найруулагчаар нь Э.Ёндоншарав ажиллаж буй бөгөөд гол дүрийг бүтээх жүжигчдийг танилцууллаа. Тус уран бүтээлийн дүрд Б.Шинэбаяр, Н.Ялалт, О.Гэрэлсүх, О.Майдарравжаа, Д.Мөнх-Од, Г.Мөнхжаргал, Ц.Жаргалсайхан, Ц.Рагчаа, Б.Ганзориг, И.Дашнамжил нар тоглож байна. Харин эмэгтэйчүүдээс жүжигчин О.Долгор, Т.Анхзул нар багтжээ.