Монголын уран зургийн галерейд

“Лантуун дохио” төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд “Мартахгүй, давтахгүй” хөдөлгөөнийг эхлүүлж, гэрэл зураг болон дижитал арт хосолсон үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд өчигдөр дэлгэлээ. Аврал эрсээр одсон бүхний дотоод хашгираан чамд, надад, бусдад юу мэдрүүлэх бол. Тэдний оршихуй хийгээд орон зайд очиж шаналлыг нь мэдрэх, хуваалцах, ахин давтахгүй байх шалтгааныг гэрэл зураг, дижитал арт бүтээлээр харуулжээ.

Үзэсгэлэнг зохион байгуулагчид "Хүн хүнээсээ энгийн зүйлсийг л хүсдэг. Нэгнээ хайрлах, итгэх, дэмжих, хариуцлагатай байх, анхааралтай байх, араас нь харамсах бус урьдчилан сэргийлэх...Эцсийн эцэст хамгийн том шийдэл нь та юм" хэмээн уриалж буй юм. Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.