2026 оны Академийн шагнал гардуулах ёслол явагдаж байна. Эдгээрээс онцолвол Оскарын шилдэг богино хэмжээний кино төрөлд “Two People Exchanging Saliva”, “The Singers” зэрэг кинонууд хамт шагнал хүртжээ.
Өмнө нь Академийн шагнал гардуулах ёслолын түүхэнд нэг төрөлд хоёр кино шагнал авч байсан зургаан удаагийн тохиолдол бий. Хамгийн анх 1949 онд шилдэг баримтат кино төрөлд "A Chance to Live", "So Much for So Little" бүтээлүүд шалгарч байв. Харин хамгийн сүүлд 2012 онд шилдэг дууны эвлүүлэг төрөлд “Skyfall”, “Zero Dark Thirsty” кинонууд хамт шагнал авч байжээ.
Үүнээс гадна шилдэг богино хэмжээний кино төрөлд 1994 онд "Franz Kafka's It's a Wonderful Life" болон "Trevor" зэрэг бүтээлүүд шалгарсан бол тус төрөлд хоёр кино зэрэг шалгарсан хоёр дахь тохиолдол нь энэ оных болж бүртгэгдэв.

















































