Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино 14 дэх шагналаа авч, ирэх есдүгээр сард болох 26 дахь удаагийн Италийн "Religion Today Film Festival"-д албан ёсоор сонгогджээ. Уг дэлгэцийн уран бүтээл Америк, Канад, Франц, Итали, Египт, Солонгос, Энэтхэг, Польш, Эстони, Тайланд, Монгол зэрэг дөрвөн тивийн 11 улсаас 14 дэх шагналаа хүлээн аваад байна.
"Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийсэн.
Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн сэдвүүдийг энэ кинонд хөндсөн юм.