Чөлөөт бөхийн ДАШТ-ийг аравдугаар сард зохион байгуулна

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сонгомол барилдаан, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх есдүгээр сард Бахрейнд зохион байгуулахаар болоод байсан билээ. Гэвч Ойрхи Дорнодын дайны улмаас тэмцээнийг аравдугаар сарын сүүлээр Азийн оронд хийхээр болсон. Уг тэмцээнийг зохион байгуулахаар Узбекистан, Казахстан, Кыргызстан улсууд нэрээ дэвшүүлжээ. Энэ өрсөлдөөнөөс Казахстан улс тэмцээнийг зохион байгуулах өндөр магадлалтай байгаа аж. Одоогоор ДБНХ-оос хотын нэрийг зарлаагүй байгаа ч ОХУ-ын спорт бөхийн холбооны тэргүүн Мамиашвили Казахстан улс өндөр магадлалтай юм байна гэж мэдэгдсэн байна.