Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Филиппин улсын Манила хотод "FIBA 3x3 Manila Women's Series" тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний урьдчилсан шатанд Монгол улсын шигшээ баг Сингапур, Индонезийн багуудыг дараалан хожиж үндсэн хэсэгт багтлаа. Манай охид өрсөлдөгчөө 21-9, 18-16-аар хожиж хэсгээ тэргүүлж чадлаа. Энэ ялалтын дараа Монгол улсын шигшээ баг “D” хэсэгт Латви, Японы багуудтай тоглохоор боллоо. Mongolia баг саяхан өндөрлөсөн Азийн элсний наадамд шилдэг наймд үлдсэн баг юм.
Тэмцээний “А” хэсэгт гавьяат тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” баг БНХАУ /Beijing/, Японы багуудтай багтсан. Өнөөдөр хэсгийн тоглолтууд болж хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.
М.Саран

















































