Дохагийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "Ташкент-2018" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Тэрээр хагас шигшээд ДАШТ-ий алт, хүрэл медальт Канадын Криста Дэгүчитэй барилдсан. Тэд өнгөрсөн жилийн Ташкентын дэлхийн аваргад шөвгийн 16-д таарахад манай бөх түүнийг ялж мулталж байсан. Тэгвэл Дэгүчи Дохад манай бөхөөс даагаа нэхэж цэвэр ялсан юм. Ингэснээр хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хүх Мимитэй дахин барилдаж торгуулиар яллаа. Тэрээр ийнхүү ДАШТ-ээс 2 дахь хүрэл медалиа хүртэж байгаа нь энэ юм.
Л.Энхрийлэн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо
Л.Энхрийлэн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо- 2023-05-10
- Спорт
- 176 уншсан
- 1 минут уншина
- 2023-09-01
- 2023-04-14
- 2023-03-24
- 2023-03-09
- 2023-02-27
- 2023-02-17
- 2023-02-15
- 2023-01-27