Паралимпийн алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт Гүржийн нийслэл Тбилисид болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнд хүч үзэн алтан медаль хүртлээ.
Э.Содномпилжээ +107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахснаар Дэлхийн цомоос алтан медалийг зүүсэн юм.
Тэрээр цахим хуудсаараа дамжуулан энэхүү баярт мэдээгээ хуваалцан "БТСУХ , Үндэсний Шигшээ баг, САЭШ Алба, МҮПаралимпийн Хороо, МПНХ ныхоо нийт хамт олондоо баярлалаа" хэмээн бичжээ.