Сагсан бөмбөгийн эмэгтэй багуудын плэй-оффын тоглолт эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолтууд албан ёсоор өндөрлөлөө. Харин өнөөдрөөс эхлэн плей-оффийн тоглолт эхэлнэ.  

Үндэсний дээд лигт “Улаанбаатар Амазонс” нэг ч хожигдолгүйгээр 15-0 амжилттайгаар хэсгээ итгэл төгс тэргүүлсэн бол “Пайретс” баг 9-6, “Аравт” 7-8 үзүүлэлтээр хагас шигшээд үлдлээ. Харин шилдэг дөрвөн багийн сүүлийн эрхийг өчигдөр “Этүгэн ирвэсүүд” баг авлаа. Тэд "Алтан Од"-ыг 71-67-оор хожиж цааш өрсөлдөх эрхтэй болсон. 

“Этүгэн ирвэсүүд” зургаан хожил, есөн хожигдолтойгоор дөрөвт жагсаж чадлаа. Харин "Юна Алтан од" болон "Аодэ винкс" багууд энэ удаагийн лигийн өндөрлүүллээ. 

Өнөөдөр M Bank Arena ордонд плэй-оффийн эхний тоглолт “Улаанбаатар Амазонс” болон “Этүгэн ирвэсүүд” багуудын тоглолтоор эхэлнэ.