Улаанбаатар марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлжээ

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл хотод 11 дэх удаагаа зохион байгуулна.

Марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэсэн. Тэгвэл “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ.  Иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болоод буй уг марафоны төрөл нь,

Бүтэн марафон - 42 км 195м

Хагас марафон - 21 км 095м

Спорт гүйлт - 10 км

Эрүүл мэндийн гүйлт - 5 км

Гэр бүлийн гүйлт - 1.5 км байх юм.