Японы Токио хотод өчигдөр өндөрлөсөн марафоны эмэгтэйчүүдийн ангилалд шинэ рекорд бичигдлээ. Кенийн тамирчин Брижид Косгэй 42 км 195м зайг 2 цаг 14 минут 29 секундэд туулж түрүүлсэн нь дэлхийн дээд амжилт боллоо. Энэ амжилтыг Этиопын тамирчин Бертикан Вэлдэ 2 цаг 16 минут 36 секундын амжилтаар эзэмшдэг байвал. Тэгвэл 32 настай Косгэй Вэлдэгийн амжилтыг хоёр минутаар ахиулж чадсан байна.
6 жилийн өмнө буюу Токиогийн зуны олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан марафонч Косгэй дахин Токиод өндөр амжилт үзүүлэхдээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

















































