Ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн нийгэмдээ үнэ цэн бүтээж, үлгэр дуурайлал үзүүлж буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг тодруулах “Их хотын бүсгүйчүүд 2026” ёслол өнөөдөр /2026.03.06/ боллоо.
“Их хотын бүсгүйчүүд 2026” хүндэтгэлийн арга хэмжээний “Спортын салбарын шилдэг эмэгтэй” номинацийн эзнээр Гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, жүдо бөхийн тамирчин Л.Энхрийлэн тодорлоо.
Л.Энхрийлэн нь жүдо бөхийн спортоор 15 жил тууштай хичээллэж, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцон медальт байрууд эзэлж ирсэн тамирчин юм.
Тэрээр жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж, “Их дуулга” тэмцээнээс 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаараа дэлхийн чансааны 8-р байрт эрэмбэлэгдэж байна.
Түүний амжилтаас дурдвал:
2023, 2022 оны дэлхийн аваргаас хүрэл медаль,
2024 онд Хонконгт болсон Азийн аваргаас алтан медаль,
Улаанбаатарт болсон "Их дуулга"-аас 2012 онд аваргын алтан медаль,
2025 онд Чиндаогийн Гран Прид мөнгөн медаль,
2025 онд Абу Дабид болсон Их дуулга мөнгөн медаль,
2026 оны Парист болсон "Их дуулга"-аас мөнгөн медаль тус тус хүртсэн.

















































