Төв талбайд бүтэн биеийн шинжилгээ, спортын сэтгэл зүй, хоол зүйн зөвлөгөө өгнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Тус өдөрлөгөөр

-Төв тайзны нээлт, урлагийн тоглолтууд

-Үндэсний урлаг, дуурь, театр, жааз хөгжмийн тоглолт

-Спорт, бүжгийн сонирхолтой үзүүлбэрүүд

-Open Mic зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Асарт:

-VR, дижитал музейн үзвэрүүд

-“Номтой нөхөрлөе” уншлагын хөтөлбөр

-Хүүхэд, залуучуудад зориулсан бүтээлч үйл ажиллагаа

-Спорт, хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөө

-Аялал жуулчлалын танилцуулга авах боломжтой аж.