Энэ цох үнэхээр баастай “ноцолддог” ч байгальд зөгийнөөс дутахгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Мал, амьтны ялгадсаар хийсэн бөмбөлгөө Африкийн экватор орчмын бүс нутгаар өнхөрүүлж явдаг уг шавьжийг эртний египетчүүд шүтдэг байжээ. Ийм цохтой Африкт төдийгүй Өмнөд Америкаас Их Британи, ӨАБНУ-аас Финланд, АНУ-аас ОХУ хүртэлх газар нутагт тааралдана. Байгальд баасны гэсэн тодотголтой 600 гаруй төрлийн цох бий. Тэдгээрийн олонх нь ашигтай ажил буюу хөрс бордон, шимэгч хорхойнуудыг устгаж, хүлэмжийн хийг багасгахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг.
Цааш унших11.30 УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн охины эгч Ч.Саранзаяа болон хуульч М.Ичинноров нар Шүүх эмнэлгийг шалгасан АТГ-ын шалгалтын хариуг танилцуулахаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Цааш уншихМал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлж, нийслэлийн ногоон бүс дэх мал бүхий айл өрхүүдийг Багануур, Багахангай болон Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороод руу нүүлгэхээр болоод буй. Эл ажил ирэх даваа гаригт эхлэх аж. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот руу орох тээврийн товчоодын дэргэдэх мал худалдах цэгийн үйл ажиллагааг зогсоолоо.
Цааш уншихДэлхийд ховордож буй мазаалай баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд Монголбанк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Мазаалай” нэртэй мөнгөн зоос цутгуулж, олон улсын цуглуулагчдад санал болголоо. Уг зоосыг 999-ийн сорьц бүхий цэвэр мөнгөөр 38.61 мм-ийн диаметртэйгээр цутгасан аж. Энэ зоосоо 300 мянган төгрөгөөр худалдахаар үнэ тогтоосон байна.
Цааш уншихМИАТ компанийнхан дэлхийн 135 орны агаарын тээвэрлэгч ашигладаг Amadeus Altea системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр боллоо. Amadeus IT Group S.A компанитай хамтарч зорчигч үйлчилгээнд ашиглаж байгаа өнөөгийн системээ бүрэн өөрчлөх аж. Amadeus Altea нь шинэ технологи нэвтрүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх, бизнесийг дэмжих замаар агаарын тээврийн менежментийг сайжруулах систем юм байна.
Цааш уншихБанк, банк бус санхүүгийн байгууллага зохион байгуулалттай гэмт халдлагад өртөх нь нэмэгдэж байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулжээ. Гэмт этгээдүүд урьдчилан судалж, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан дээрэмдэх, хулгайлах ноцтой хэрэг үйлдэх болсон. Мөн энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байгааг тус газраас анхааруулж буй.
Цааш уншихСургуулийн өмнөх боловсролд шинээр хамрагдах багачуудыг өнгөрсөн сарын 25-наас цахимаар бүртгэж эхэлсэн. Энэ ажлын явц хэр байгаа талаар мэргэжилтнүүд өчигдөр мэдээлэл хийх үеэр нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Энэ хугацаанд 15.725 хүүхэд бүртгүүллээ. Цэцэрлэгт шинээр элсэх, нийслэлд харьяалалтай 39 мянган хүүхэд байгаагаас 11.560-ыг нь цахимаар бүртгэхээр төлөвлөсөн” гэв.
Цааш унших“Монгол сарлаг” наадам Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Тайхарын талд энэ сарын 9, 10-нд болно. Тус наадам нь монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн, бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг өсгөх, улмаар аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгон жил бүр тэмдэглэх зорилготой юм. Энэ үеэр “Сүрлэг хангай” сарлагийн жагсаал, “Хөхдэй” уралдаан болох бөгөөд хамгийн сайхан сарлаг, сарлагт ээлтэй малчныг тодруулах аж.
Цааш уншихМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавын охин СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжимдөх урлагийн тэнхимийн хөгжмийн онол, сонсголын багш Х.Ариунааг “Нэртэй хүний зүстэй хүү” буландаа урилаа.
Цааш уншихНийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацтай хамтран хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийн нээлт өчигдөр болов. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн IV хороо, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 ам метр талбайд явган хүний зам, амарч тоглох талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг, ногоон байгууламж, иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх үйлчилгээний төв барихаар төлөвлөсөн аж.
Цааш уншихМонголын чөлөөт бөхийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж яваа, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг өчигдөр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Аваргыг шинэ цолоо энгэртээ гялалзуулсаар Төрийн ордноос гарч ирэхэд нь МЧБХ, “Хилчин” спортын хорооны хамт олон, Д.Дагвадорж аварга, анхны багш Д.Дондов, өнөөгийн дасгалжуулагч З.Дүвчин тэргүүтэй спортын төлөөлөл, гэр бүлийнхэн нь угтан, баяр хүргэв.
Цааш уншихКоши Матайгаар ахлуулсан Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг өнгөрсөн сарын 19-нөөс өчигдрийг хүртэл Улаанбаатарт ажиллаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийжээ. Гурван жил үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 434.3 сая ам.долларын зээл манай улсад олгох юм.
Цааш уншихГурван морины зөөх ачааг ганцаараа чирч, ийн ажиллаж буйгаа “Нийтийн сайн сайхны төлөө” хэмээн боддог Боксёрыг ядаргаанд ороод, хөдлөх ч тэнхэлгүй хэвтэж байхад удирдлагууд нь махны худалдаачинд “тушаачихдаг” тухай Жорж Орвеллын “Амьтны фирм”-д гардаг. Удирдлагууд гэдэг нь Боксёр нарын дэмжлэгээр хүмүүсийг хөөж явуулаад, хувьдаа фирмтэй болсон Наполеон нэртэй гахай тэргүүтэн.
Цааш уншихНийт нутгаар халж, зуншлага тааруу байгааг хэн хүнгүй харж, ярьж байна. Байгалийн давагдашгүй хүчний өмнө бид хэрхэх билээ. Ган гачигаас гадна хүний буруутай үйлдлээс болж зарим гол, булаг шанд ширгэх аюул нүүрлээд байгаа нь харин эмзэглэх сэдэв мөн билээ. Тэдгээрийн нэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаар урсдаг Хараа гол. Энэ гол Хүйн голоос эх авч, Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол сум, Орхон, Сэлэнгийн Жавхлант, Сайхан, Баянгол, Мандал сумын нутгаар урсдаг. Олон зууны турш мянга мянган хүн, мал ундаалж, 291 км зам туулан Орхон голтой нийлж, Байгал нуурт цутгадаг, гурав дөрөв салаалан урсдаг өргөн том гол. Тиймээс хоёр ч гүүр давж голын нэг эргээс нөгөөд гардаг байсан нь саяхан. Эрэг нь харагдахгүй битүү бургасны цаанаас урсгал нь шуугиж дуулддаг энэ голыг эргээ түрэн хальж, сүр хүчийг үзүүлэн үерлэдэг байсан гэхэд одоо хэн ч итгэхээргүй болжээ.
Цааш уншихДайн дэгдээхийг хүсээгүй бол Хятадын нутаг дэвсгэрээс Энэтхэг улс цэргээ татах ёстой гэж БНХАУ-ын БХЯ-ны Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны төвийн тэргүүн, ахлах хурандаа Жоу Бо мэдэгджээ. Доклам тэгш өндөрлөгийн байдал улам түгшүүртэй болсон асуудлаар телевизийн CGTN сувгаас зохион байгуулсан мэтгэлцээнд Жоу Бо, Энэтхэгийн чөлөөнд гарсан хошууч генерал Ашок Мехта нар оролцсон аж.
Цааш уншихБарилгын үйлдвэрлэлийн “талх” гэгддэг цементийн үнэ хэдэн төгрөг байгааг сурвалжлахаар “100 айл”-ын худалдааны төвүүд, мөн Гурвалжингийн гүүрний дэргэд байрлах “44-ийн зах”-ыг зорилоо. “100 айл”-ын худалдаачид барилгын салбарт их хэмжээгээр хэрэглэдэг 42.5 маркийн нэг килограмм цементийг 1000, 50 кг-ийн савлагаатайг нь 11-12 мянган төгрөгөөр борлуулж байв. Хэрэв тэндээс тонн цемент худалдаж авбал бөөний үнэ буюу 195 мянган төгрөгөөр зарна гэж худалдаачид ярьсан юм. Тэндэхийн худалдаачин н.Буянжаргал “Улсын баяр наадмын өмнө цементийн үнэ огцом өссөн. Саяхан эргээд буурчихлаа” гэв. Наадмын өмнө савласан тонн цементийн үнэ 220-240 мянган төгрөгт хүрчээ. Үүнээс хойш 25 мянган төгрөгөөр хямдраад буй нь энэ аж.
Цааш унших“Пума империал” зочид буудлын өргөтгөл буюу Хүмүүнлэгийн ухааны их сургуультай залгаа орших “Эрдэм тауэр”-ын цахилгаан шат унаж, гацсан явдал уржигдар 16 цагийн алдад гарчээ. Азаар хүн амь эрсдээгүй ч дотор нь сууж явсан найман иргэний хоёр нь хөлөө бэртээжээ. Цахилгаан шатнаас гарсны дараа тэдний олонх нь бөөлжиж, гуйвж байсан гэж уг буудлын хамгаалагч ярилаа.
Цааш уншихАНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс энэ долоо хоногт Европт айлчилж байгаа. “Америк юуны түрүүнд” гэдэг уриа зөвхөн тус улсын тухай ярина гэсэн үг биш гэдгийг тэрбээр холбоотнууддаа батлах гэнэ. Гэтэл Дональд Трампын засаг захиргаанаас гаргаж буй шийдвэр европчуудыг түгшээж байна. “Энэ галзуурал хэзээ зогсох бол. Америк аа, урьдынх шигээ агуу, бат найдвартай болооч” гэж Филандын Ерөнхий сайд асан твиттер хуудсандаа бичсэнийг Их Британийн “Guardian” сонин эш татжээ.
Цааш уншихГИХГ-аас виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 30 орны 950 хүнийг тогтоон, 21 орны 261 иргэнийг албадан гаргаж, бусдыг нь торгожээ. Албадан нутаг буцсан иргэдийн олонхыг өмнөд хөршийнхөн эзэлж байгаа юм. Энэ талаар ГИХГ-ын хяналтын улсын байцаагч Г.Оргилоос тодрууллаа.
Цааш уншихНэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж, 120 орчим сая төгрөгийн ус эргэлтэд оруулан агаар цэвэршүүлдгийг судлаачид тогтоосон. Өөрөөр хэлбэл, 160 сая төгрөгөөр үнэлэгдэх баялгийг та бидэнд үнэгүй бэлэглэдэг гэсэн үг. Харин энэ их баялагт эзэн суусан бид байгалиа хайрлан хамгаалахад хэчнээн төгрөгийн хувь нэмэр оруулдаг бол...
Цааш уншихÑîíãèíîõàéðõàí ä¿¿ðãèéí íóòàã äýâñãýðò áóþó Áàÿíõîøóóíû àþóëã¿éí òîéðîã çàì îð÷èìä ºíãºðñºí ñàðûí 16-íä “Ïðèóñ-11” ñóóäëûí àâòîìàøèí äýýð äóãóé à÷ñàí 40 òîííûí ÷èíãýëýã óíàæ, íýã ãýð á¿ëèéí òàâàí õ¿í áýðòñýí àéìøèãò õýðýã ãàðñíûã õ¿ì¿¿ñ ñàíàæ áóé íü ëàâòàé. Íèéñëýëèéí Ò¿ðãýí òóñëàìæèéí òºâèéí ýì÷ Á.Ò¿ìýíáàÿð ãýõ çàëóó àçààð òýíä ÿâæ òààðàí, îñîëä ºðòºãñäèéí àìèéã àâàðñàí áèëýý. Ò¿¿íòýé ÿðèëöñàíàà õ¿ðãüå.
Цааш уншихЛондоны металлын биржид нэг тонн цэвэр зэсийн үнэ уржигдар 6347 ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн хоёр жил (2015 оны тавдугаар сард 6445) гаруй хугацаан дахь хамгийн өндөр үнэд тооцогдож буй юм.
Цааш уншихУлсын наадмын босгон дээр Монгол Улсын Гавьяат тамирчин болсон “Аврагч” спорт хорооны бөх Батболдын Номинтой ярилцлаа. Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-д цахиур хагалж, мөнгөн медаль хүртсэн төдийгүй чөлөөт бөхийн спортын төлөө 13 жил зүтгэснийг нь төр, засаг үнэлсэн нь энэ.
Цааш уншихАдуугаа тууж айсуй өвөөгийн минь бараа тэртээ холоос сүүмэлзэн харагдана. “Их ус гаталж ирэх нь дээ” хэмээн боддог байсан минь зэрэглээг нуур хэмээн эндүүрснийх. Хомын талын зэрэглээ гэж манхны оройд нар туссанаас эхлэн хараа хүрэхгүй газар намс намс хийн жирэлздэг элдэвтэй зүйл. Бэлчиж яваа тугалнууд дэнхийсэн том тэмээ мэт үзэгддэг сэн. Хомын талд ундаассан хүн зэрэглээнд хууртах нь элбэг. Зуны амралтаараа өвөөгийндөө ирэхэд ганц цагаан гэр цэнхэр усны мандалд бөмбийн цайж харагддаг байж билээ. Аргалд яваа буурай ээжийгээ дагаж, Хомын талаас бутарсан цагаан аргал, шар шавагхан түүж ахуйдаа солонго барина гэж боддог шигээ зэрэглээн дунд зогсмоор санагдаж, тэрүүхэнд мяралзах зэрэглээг хөөн
Цааш унших11.00 Тендер зарлахгүйгээр өндөр үнэтэй шахааны бизнес хийж буй Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардаж Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
Цааш унших