Нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацтай хамтран хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийн нээлт өчигдөр болов. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн IV хороо, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 ам метр талбайд явган хүний зам, амарч тоглох талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг, ногоон байгууламж, иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх үйлчилгээний төв барихаар төлөвлөсөн аж.
Энэ гудамжийг Зүүн хойд Азийн аяллын хөгжлийн төв болгох зорилго тавьжээ. Төслийн гүйцэтгэгчээр “Бүти” ХХК ажиллаж байгаа бөгөөд 80 метр урт, 40 метр өргөнтэй, газар дээрх байгууламжийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээлгэн өгнө. Төслийг 2019 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд дахин гурван байгууламж нэмж барих юм.