Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг тавдугаар сарын 8-ныг дуустал хүлээн авна

Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулагдсан.

Шалгалтын дүн гарсан бөгөөд шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг тавдугаар сарын 4-8-нд өдрүүдэд Идэр их сургуулийн В1 давхарт хүлээн авч байгааг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс мэдээлэв.

Гэхдээ 10-11 дүгээр ангийн шалгуулагчдын өргөдөл гомдлыг хүлээж авахгүй юм байна.