Цахилгааны цехийн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэгт индукцийн аргаар цахилгаан хөдөлгүүрийн ороомог халааж сугалах, ОХУ-д үйлдвэрлэсэн “Краб-355” төхөөрөмж суурилууллаа. 1978 онд суурилуулсан цагт 100 кВт эрчим хүч зарцуулдаг шатаах зууханд дөрвөн цагийн турш хөдөлгүүрийг шатааж ороомог сугалдаг байв. Шинэ төхөөрөмжөөр үүнийг хийхэд 3-5 минут зарцуулах аж. Орчин үеийн өндөр хүчин чадалтай уг төхөөрөмжийг суурилуулснаар эрчим хүч, цаг хугацаа, хөдөлмөр зарцуулалт ихээхэн хэмнэх юм. “Ковид-19” цар тахлын тархалтын улмаас үйлдвэрлэгч орны мэргэжилтнүүд ирж амжаагүй тул уг төхөөрөмжийг суурилуулж, тохируулах ажлыг Цахилгааны цехийн инженерүүд ОХУ-ын мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон хийжээ. Одоогоор тоног төхөөрөмжийн ашиг-лалтын болон ХАБ-ын заавар боловсруулж байна.
Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн үр ашигтай төхөөрөмж ашиглана
- Лхамсүрэн
- 2020-10-26
- 214 уншсан
- 1 минут уншина
Лхамсүрэн
Тоймнюс-н дизайнер
- 2024-11-04