АНУ-аас Нигер улсын чиглэлд нисэж явсан онгоцонд зорчиж явсан С.Цэрмаа хэмээх Монгол эмэгтэй хүний амь аварчээ. Түүнийг зорчиж явсан онгоцны хойд хэсэгт зорчиж явсан 77 настай Нигер гаралтай Америк иргэн ухаан алдан унасан байна.
Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж ухаан алдсан иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлсэн байна.
Нисэх онгоц газардмагц ухаан алдсан эмэгтэйг эмч нарт хүлээлгэн өгсөн бөгөөд С.Цэрмааг 150 ам.долларын United Air аяллын сертификатаар шагнажээ.