АН гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж байгаа. Тэгвэл намын шинэчилсэн бүртгэлд 18 мянган гишүүн хамрагдаж чадсан байна. АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл баасан гараг буюу нэгдүгээр сарын 06-ны өдөр дуусна.
Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан АН-ын гишүүд л намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болох юм. Гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг сум, аймаг, дүүргийн намын хороо болон төв нам дээрээ хийж байгаа. Гишүүдийн бүртгэлийг сунгах эсэх талаар албаны хүнээс тодруулахад:
“АН-ын 18 мянга орчим гишүүд нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдах нь бага тоо гэхдээ гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийн хугацааг сунгахгүй” гэлээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
М.Саран

















































