Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн ММС-1 тээрмийг солих ажлын хүрээнд хуучин тээрмийн буулгалт өнгөрсөн ням гарагт эхэллээ. Одоогоос 31 жилийн өмнө суурилагдсан, цагт 400 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай уг тээрмийг шинэчлэн сольж, манайхан анх удаа угсарч суурилуулах юм. Уг тээрмийн ашиглалтын хугацаа 15-20 жил байдаг ч урсгал болон төлөвлөгөөт засвар үйлчилгээг тогтмол сайн хийснээр 31 жил ажиллуулжээ. Энэ төрлийн тээрмийг анх удаа өөрсдөө суурилуулахтай холбогдуулан засвар үйлчилгээний технологи, хагас автоматжуулалтын гагнуур нэвтрүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн тээрмийн хуяг солих нь өндөр эрсдэлтэй ажил учраас зориулалтын төхөөрөмж худалдан авна. Үүний үр дүнд цаг хугацаа хэмнэж улмаар хүдэр боловсруулалтын төлөвлөгөө нэмэгдэх боломжтой гэж албаны хүн мэдээллээ. Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн ММС-1 тээрмийг 1300 цагт багтаан солих төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн ММС-1 тээрэм солих ажил эхэллээ
- Лхамсүрэн
- 2020-10-20
- 230 уншсан
- 1 минут уншина
Лхамсүрэн
Тоймнюс-н дизайнер
- 2024-11-04