Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ. Улаанбаатар хотод илэрсэн уг тохиолдлыг нэгтгээд улсын хэмжээнд нийт 281 тохиолдол бүртгэгдээд буй юм.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд:
- Салхин цэцгээр өвчлөгчид 2395 (41.4%)
- Тэмбүүгээр өвчлөгчид 503 (10%)
- Мөөгөнцрөөр өвчлөгчид 73 (5.3%)
- Сүрьеэгээр өвчлөгчид 128 (4.2%)
- Гонококкт халдвараар өвчлөгчид 110 (2.5%) –аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
- Харин гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145 (42.3%)-аар буурчээ