Он гарсаар улсын хэмжээнд эхний 9 сарын байдлаар нийт 3896 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 171 хүн амь насаа алдаж, 84 хүн гэмтэж бэртэн 26076 толгой мал, амьтан хорогдож, 45.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.
Онцгой байдлын газар болон бусад байгууллага, орон нутгийн нийт 25586 хүн, 4801 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1093 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 49.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 39 хувь, эд хөрөнгө 48 хувиар өссөн байна үзүүлэлттэй байна.
.jpg)

.jpg)
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

















































