Ирэх сард Дарханы замын нэг хэсгийг нь бүрэн нээнэ гэж зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдэж байсан ч энэ амлалт биелж чадахааргүй болж байна. Учир нь замын ажлыг гүйцэтгэж буй ажилчид цаг хугацаандаа ажлаа хийгээгүй гэнэ. Гэхдээ энэ алдаа нь хяналт тавьж байгаа яаманд огт хамаагүй гэх тайлбарыг салбарын сайд өгч байна.
УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Хоёр, дөрөвдүгээр багцыг би анхнаасаа хэлж байсан. Энд их муу компани шалгарчээ. Үүнээс болоод хоёр, дөрөвдүгээр багц хуучин замаараа явах нөхцөл байдал үүссэн. Тэд надад тайлбарлахдаа зураг үзүүлэн “Маш их бороо орсон, ингэж түр зам үерт автсан, машин суусан, метр гаруй хэмжээтэй үерт автаж цаана нь далан сэтэлсэн учраас бид ажил хийж болоогүй” гэдэг. Энэ нэг үзүүлэлт мөн. Гэхдээ бусад нь тавиад байхад хоёр хэсэг дээр орсон компанийнхан тавихгүй байна гэдэг өөрсдийнх нь асуудал.
Магадгүй арван нэгдүгээр сарын 1-нээс хойш энэ асуудлыг Азийн хөгжлийн банктай дахиж ярих шаардлага хэрэгцээ гарна. Би хоёр удаа энэхүү гүйцэтгэгчийг сольё гэдэг асуудлыг тавьсан. АХБ-ны захирлуудын зөвлөл хуралдах байх. Үүний дараа солих эсвэл дахин зарлах асуудал яг энэ хэсэг дээр гарна” хэмээн хэллээ.
.jpg)
.jpg)

















































