Египет улсын Кайр хотноо болж буй “FIBA 3x3 U23 Nations league Asia Africa” тэмцээний буюу Ази/Африкийн конференцийн гурав дахь өдөр Монголын эрэгтэй, эмэгтэй баг бүтэн багаараа түрүүллээ. Анх удаа FIBA 3x3 тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчид бүтэн багаараа түрүүлсэн нь энэ юм.
Мөн тус тэмцээний тохолтын тэмцээний аваргаар Монголын Улсын 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ багийн тоглогч Б.Сүхбат шалгарлаа.
Сонирхуулахад, U23 насны FIBA 3x3 төрлийн нийт зургаан тэмцээн зохион байгуулагдах бөгөөд маргааш “FIBA 3x3 U23 Nations League Asia Africa Stop-3” тэмцээн болно.