"Токио-2020" зуны паралимпын наадмыг зохион байгуулагч Япон улсын паралимпын багийн ахлагч Кавай Жюничи, багийн дэд ахлагч Мики Матисон, багийн штабын ажилтан Шюн Фүрүя нар Монголын багийн штабаар зочиллоо. Тэднийг Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо хүндэтгэн угтаж уулзалт хийлээ.
Энэ үеэр Япон улсын багийн төлөөлөгчид манай багийнханд амжилт хүсч гарын бэлэг гардуулаад "Бээжин-2022" өвлийн паралимпын наадам болон "Парис-2024" зуны паралимпын наадамд оролцоход хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Мөн Японы талаас Олон улсын паралимпын хорооны тамирчдын комиссын сонгуульд нэр дэвшсэн усан спортын тамирчнаа дэмжиж санал өгөхийг хичээнгүйлэн хүслээ.
Монголын паралимпийн хороо