Н.Номтойбаяраар ахлуулсан баг бартаат замын уралдаанд тавдугаар байранд шалгарчээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ОХУ-д зохион байгуулагдсан бартаат замын уралдаанд оролцож, тавдугаар байрт шалгарчээ. 

Тодруулбал, ОХУ-ын Эрхүү хотод зохиогдсон Олон улсын хэт бартаат замын авто спортын тэмцээнд Монголын Бартаат замын авто спортын холбооны зургаан багийн 30 гаруй тамирчин оролцсон юм. Тэдний нэг нь Н.Номтойбаяр юм.

Тэмцээн Эрхүү хотод долдугаар сарын 2-4-ны өдрүүдэд болсон байна. Тэмцээнд Ж.Гэрэлт-Од дасгалжуулагчтай, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяраар ахлуулсан “Team Mongolia” баг шагналт тавдугаар байрт шалгарчээ.