Унгар Улсын Будапешт хотын алдарт Ласло Паппаийн нэрэмжит ордонд хуваарь ёсоор тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн -70кг, эрэгтэйчүүдийн -90кг жингүүдийн барилдаан болж байна.
Эрэгтэйчүүдийн -90кг жинд Азийн наадмын мөнгөн медальт, цэргийн дэлхийн аварга, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгийн Алтанбагана эхний тойрогт Сербийн Боско Бореновичийг өмсөх мэхээр цэвэр яллаа.
Түүний дараагийн шатны өрсөлдөгч нь 2021 оны Анталийн гранд сламын хүрэл медальт Чехийн Дэвид Кламмерт байх юм.