“King tug” хочит Н.Төгсцогт WВС холбооны аварга Г.Рассельтэй дэлхийн аваргын төлөө тулалдаж, ялагдал хүлээлээ

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп болон ДАШТ-ий мөнгөн медальт, “King tug” хочит Н.Төгсцогт WВС холбооны аварга Г.Рассельтэй дэлхийн аваргын төлөө тулалдаж, ялагдал хүлээлээ. IBO болон WBC холбооны хагас хөнгөн жингийн мэргэжлийн боксын дэлхийн аваргын төлөөх тулаан АНУ-ын Аллентаун хотод болов. Уг тулаанд  WВС холбооны аварга Г.Рассель ялснаар мэргэжлийн дэвжээний 31 дэх ялалтаа авлаа. Тэрээр үүнээс өмнө 31 тулаан хийхдээ нэг удаа ялагдсан юм.

Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд ийнхүү мэргэжлийн дэвжээний дараалсан ялалтаа зогсоов. Тэрээр мэргэжлийн дэвжээнд 11 удаа дараалан ялалт байгуулж, IBO холбооны аваргын бүсийн эзэмшсэн билээ.