Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо энэ сарын 6-ны өдөр 17:00 цагаас Бруней Даруссаламын Улаанбаатар хотод хийнэ.
Манай шигшээ 05-р сарын 21-30-ны хооронд Тайланд улсын Пукет арал дээр халуун дулаан уур амьсгалтай Брунейн цаг агаарт дасах нэгдсэн бэлтгэл базаагаад ирсэн юм.
Брунейн шигшээ багийн хувьд 1993 онд дэлхийн чансааны 151-д бичигдэж байсан тэр цагаас хойш жил ирэх тусам чансаа буурсаар өдгөө 194-р байрт бичигдэж байна.
Та бүхэн 06-р сарын 06-нд 17:00 цагаас эхлэх тоглолтын тасалбарыг МХБХ-ны байранд хүрэлцэн ирж авахаас гадна ticket.mn, 1900-1800 утсаар захиалах боломжтой. Энгийн тасалбар 10000₮ бол VIP тасалбарыг 06-р сарын 05-ыг дуустал 30000₮ төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.