Сингапур улсад болж өндөрлөсөн 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэй баг тамирчид хоёр дахь удаагаа түрүүллээ. Тус тэмцээний MVP-гээр тодорсон, Монголын шигшээ багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням, Австралийн Даниэль Жонсонтой хамт таван тоглолтоос хамгийн их буюу 31 оноо авч Азийн аваргад хэсгийн шатанд өрсөлдсөн 16 багийн бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Харин алтан медаль хүртэхэд чухал шидэлт хийж, багтаа оноо авчирсан ОУХМ А.Анандын хувьд 30 оноо авч, гуравдугаарт бичигджээ. Түүнчлэн ОУХМ Э.Дөлгөөн 27 оноотойгоор есдүгээрт орсон бол ОУХМ О.Энхбаатар 16 оноотойгоор 18-р байранд жагсчээ.
ОУХМ Д.Дэлгэрням Азийн аварга шалгаруулах тэмцээнд оноогоороо тэргүүллээ
ОУХМ Д.Дэлгэрням Азийн аварга шалгаруулах тэмцээнд оноогоороо тэргүүл- 2023-04-04
- Спорт
- 185 уншсан
- 1 минут уншина
- 2023-09-01
- 2023-04-14
- 2023-03-24
- 2023-03-09
- 2023-02-27
- 2023-02-17
- 2023-02-15
- 2023-01-27