Криштиану Роналду таван ДАШТ-д дараалан гоол оруулсан анхны хөлбөмбөгчин боллоо

“Qatar-2022” ДАШТ үргэлжилсээр. Өнөө цагийн хөлбөмбөгийн тод од Криштиану Роналдугаар манлайлуулсан Португаль өчигдөр Ганыг 3:2-оор хожлоо. Эл тоглолтод Роналду хоёр түүхэн амжилт тогтоов.

37 настай тэрбээр эхлээд дэлхийн аварга, Европын аваргад тус бүр таван удаа оролцсон анхны тоглогч болсон. Үүний сацуу Роналду өчигдөр Ганын хаалганд гоол оруулсан. Ингэснээр таван ДАШТ-д дараалан гоол оруулсан анхны хөлбөмбөгчин боллоо.