Дани улсад болж буй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас долоон тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Ш.Чанрав хэвтээ шахалтын төрөлд цээжнээс 322.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Энэ нь уг тэмцээнээс авсан Монголын багийн анхны медаль болов. Тэрээр цээж шахалтын төрлөөр ДАШТ-ээс өмнө нь нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Ш.Чанрав ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Ш.Чанрав ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ- 2022-11-21
- Спорт
- 175 уншсан
- 1 минут уншина
- 2023-09-01
- 2023-04-14
- 2023-03-24
- 2023-03-09
- 2023-02-27
- 2023-02-17
- 2023-02-15
- 2023-01-27