Жюү жицүчин хүүхдүүд дэлхийн их наадмаас 17 алтан медаль хүртээд байна

АНЭУ-ын Абу Даби хотноо болсон жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд дэлхийн 1000 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Манай улсаас 30 тамирчин оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар 17 алт, 7 мөнгө, 8 хүрэл медаль хүртээд байгаа аж. 

Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон зургаан настай А.Хүслэн Kids-2 ангиллын 23 кг-д алтан медаль хүртэж хамгийн залуу дэлхийн аварга болсон байна. Харин "Garuda" клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, "MONDE BJJ" клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медаль, Сэлэнгэ аймгийн "Шинэ Бадрах" дэвжээний тамирчин З.Содбилэг алт, цагаан бүсний ангилалд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний М2 ангиллын 77 кг-д Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний 62 кг-д Хилчин спорт хороо, Гаруда клубын тамирчин Г.Монголжин хүрэл,  охидын шар бүсний Т.Ариунзаяа алтан медаль, Х.Нандин-Эрдэнэ алт, С.Энхбулаг мөнгөн медаль  тус тус хүртэж гайхалтай амжилтыг үзүүлээд байна.