Тарвасны найрлагын 92 хувь нь ус, зургаан хувь нь чихэр бөгөөд энэ нь шүүслэг, чихэрлэг амттай болгожээ. Олон янзын төрөл байх ба хар судалтай ногоон гадаргатай, доторх гол нь улаан, олон тооны хар яс, үртэй байхад шар голтой тарвас бас бий. Мөн дотроо ясгүй төрөл ч байдаг байна.
А болон С витамин, кали, магни, ликопен зэргээр баялаг энэ жимсийг хэрхэн зөв хадгалж, хэрэглэх тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна.