Иргэн та ЭМД-аараа дараах үйлчилгээнүүдийг ҮНЭГҮЙ авах боломжтой

18-аас дээш насны Эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой.

Та харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг болон улсын хэмжээний лавлагаа төвүүдэд хандан өөрийн насны багцад багтсан үзлэг, шинжилгээнд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдаарай. Хэрвээ та харьяаллын бус газар түр оршин сууж байгаа бол ЭМД-ын гэрээт эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. 

Ингээд урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдах боломжтой шинжилгээнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.