ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
Халдварт өвчний үед хэрэглэх антибиотикийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна
Халдварт өвчний үед хэрэглэх антибиотикийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна- 2022-12-09
- Зөвлөгөө
- 209 уншсан
- 1 минут уншина
- 2022-11-28
- 2022-11-22
- 2022-11-15
- 2021-08-23
- 2021-05-01
- 2020-06-26
- 2020-03-26
- 2020-02-06
- 2019-09-04
- 2019-05-15
- 2019-05-07
- 2019-05-07
- 2018-06-19