Таны машинд чухал үүрэгтэй ТАВАН шингэн

Шатахуунаас гадна таны машины хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй шингэнүүд байдаг. Эдгээрээс хамгийн чухал 5-ыг нь танилцуулж, тэдгээрт асуудал үүссэн эсэхийг хэрхэн таних талаар мэдээлэл хүргэж байна.

1. ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС

Хөдөлгүүрийн хөдлөх эд ангиудыг тосолж, элэгдэл, зэврэлтийг бууруулж, хөдөлгүүрийг цэвэрхэн байхад тусалдаг.

Хэзээ засварчинд хандах хэрэгтэй вэ?

  • Хөдөлгүүрийн тосны гэрэл ассан үед
  • Машины урд хэсгийн доорх гадаргууд хар, бор өнгийн тосон дуслууд бий болоод байвал.

2. ХУРДНЫ ХАЙРЦАГНЫ ШИНГЭН

Хурдны хайрцагны хэсгүүдийг тосолж, хөгөх, хамгаалах, цэвэрлэх үүрэгтэй.

Хэзээ засварчинд хандах хэрэгтэй вэ?

  • Улаан эсвэл зэвний өнгөтэй тосон дуслууд бий болох
  • Араа халтирах эсвэл ара солих үед удах

3. ХӨРГӨЛТИЙН ШИНГЭН

Хөргөлийн шингэн нь хөдөлгүүр доторх халууныг өөртөө шингээж радиаторт орж хөрөн буцаж хөдөлгүүр орох давтамжаар хөдөлгүүрийг хөргөдөг.

Хэзээ засварчинд хандах хэрэгтэй вэ?

  • Хөдөлгүүр хэт халах
  • Машин халах үед нялуун үнэр гарах
  • Машины урд хэсгээс утаа гарах

4. ТООРМОСНЫ ШИНГЭН

Тоормосны эд ангийг хөдөлгөх, тослох үүрэгтэй.

Хэзээ засварчинд хандах хэрэгтэй вэ?

  • Тоормосны хэсгийн доор хув шаргал өнгөтэй шингэний үлдэц бий болох
  • Тоормос педаль дээр гишгэхэд хөвсгөр мэдрэмж төрөх, гэнэт сул гишгэгдэх
  • Тоормсоны "Brake" гэсэн анхааруулах тэмдэг асах

5. ЖОЛООДЛОГЫН ХҮЧЛҮҮРИЙН ШИНГЭН

Жолоодлогын хүчлүүр нь гидравликийн систем байдаг бөгөөд жолооны хүрдийг эргүүлэх үед даралтын насосоор гидравлик шингэний даралтын хүчийг бий болгон дугуйг хялбар залахад ашигладаг.

Хэзээ засварчинд хандах хэрэгтэй вэ?

  • Урд хэсэгт тосон дуслууд бий болох, шингэн алдагдах
  • Жолооны хүрдийг эргүүлэхэд бэрхшээлтэй байх
  • Жолоо эргүүлэх үед гонгиносон чимээ гарах

ЭХх сурвалж:Mandal.mn