Технологийн шинэ бүтээлүүд заавал компьютерийн программ хангамжтай байх ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт. Технологийн шинэчлэл энгийн хэрэглээний зүйлсэд ч илрэн гарч ирлэг. Эдгээрийн нэг бол усны гүнд шумбалт хийхэд өмсдөг нэмэлт сэлүүр бүхий углааш юм. Үүнийг хоёр төрлөөр ашиглах боломжтой юм байна. Нэгдүгээрт усанд шумбалт хийхдээ, харин 2-рт шумбалт хийснийхээ дараа тусгай сэлүүр хэсгийг салган углаашаа гутал болгон ашиглах. Энэ бол Сетатик гарааны компанийн бүтээсэн “Экуатик байндынг систем” нэртэй углааш юм.
Усанд шумбалт хийх гэж байгаа хүмүүс ихэвчлэн хөлөндөө углах зориулалтын нэмэлт сэлүүр бүхий зүйлийг хэрэглэдэг. Харин үүнийг салгаж мөн угсарч ашиглах боломжтойгоор бүтээсэн явдал бол энэ төрлийн бүтээгдэхүүн дотроо анхдагч нь болж байгаа юм. Уламжлалт арга барилыг өөрчилсөн гэсэн үг. Далай тэнгисийн усанд шумбалт хийхэд бат бөх чанарын материалтай сэлүүрт углааш байх шаардлагатай. Үүнд энэ харагдаж байгаа Эй-би-эс углааш бүх зүйлээрээ нийцэж байгаа юм. Мөн уснаас гараад салгаад гутал болгон ашиглаж болно. Хурц иртэй чулуу, ирмэг, хадан дээгүүр явсан ч ямар ч асуудалгүй. Дээрээс нь хөнгөн, загварлаг. Яагаад ийм төрлийн хоёр зориулалтаар ашиглах боломжтой углаашыг бүтээсэн нь сонирхолтой. Яагаад гэвэл аялагчид, жуулчид далай тэнгисийн усанд шумбалт хийснийхээ дараа хуурай газарт гарч ирэхдээ хөл нүцгэн алхах болдог.
Ингэхдээ ихэнхдээ хөлөө гэмтээх болдог байна. Харин энэ шинэ төрлийн, шинэ загварын сэлүүрт углааш энэ бүгдийг зохицуулах болно...