Онгоцны нисгэгч болох хүсэл мөрөөдөлтэй залуусын ЗААВАЛ очих өдөрлөг

Мэргэжил сонголт гэдэг хүний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг байдаг. Тэр утгаараа ач холбогдол өгч мэргэжлээ сайн судалдаг билээ. 

Судлаачдын үзэж байгаагаар шинэ зууны хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг онгоцны нисгэгч багтж байгаа гэнэ. Учир нь иргэний агаарын тээврийн үйлчлүүлэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Та онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг үү. Тэгвэл танд нэгэн гайхалтай нэгэн мэдээллийг  хүргэе. 

AIA буюу Asian Institute of Aviation мэргэжлийн онгоцны нисгэгч бэлтгэх Филиппинд байрлах сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Zabess боловсролын гүүр нь  3 сарын 23-нд  буюу маргааш нисгэгч болох хүсэлтэй залууст хэрхэн хамрагдах боломжууд байдаг талаар мэдээлэл өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа юм байна. 

Та бүхэн арга хэмжээнд  эцэг эхийнхээ хамт ирж, бүртгэлээ хийлгэх боломжтой гэнэ. Дашрамд дурдахад уг арга хэмжээнд Миат ХХК- ы ахмадын үйлдвэрчний хорооны дарга Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат нисэгч Р. Батнасан дарга урилгаар ирж оролцох юм байна. Тэрээр нисгэгч болох мөрөөдөлтэй залууст зөвлөгөө өгч, өөрийнхөө туршлагыг хуваалцах ажээ. 

Өдөрлөг маргааш 11-14 цагийн хооронд "Puma Imperial" Hotel-д болох юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99065909 88998872 утсаар лавлаарай. Өдөрлөгийн эвэнтэд мэдээлэл авах бол ЭНД дарна уу.