Хятад хэл сурахад тань туслах шилдэг 9 аппликейшн

Хятад хэл сурахыг хүссэн залуус та бүхэнд эхлээд хэдэн зүйлийг анхааруулъя.

Аливаа аппликейшн хамгийн үр бүтээлтэй,идэвхтэй суралцах боломжийг хангасан байх ёстой. Асуултыг зөв тавьж, олон хувилбартай хариултуудаас хамгийн зөвийг нь цээжлэн тогтоохыг шаарддаг байна гэсэн үг. Сайн аппликейшн харилцагчийг ямагт зөв сэдэлжүүлж байдаг. Танд шаардлагатай байгаа сэдвээр ярилцах хамгийн хэрэгцээтэй үг хэллэгийг хурдан тогтооход туслах ёстой. Мөн  өөрийн алдаан дээр тулгуурлан суралцах боломж олгодог. Хэсэг хугацаа өнгөрсний дараа мартсаныг сануулдаг зарчимтай байдаг.

Иймээс бид та бүхэнд «SRS» тэмдэгтэй апп сонгон авахыг санал болгож байна. Мөн сайн аппликейшн нь хувь хүний тодорхой эрэлт хэрэгцээг хангаж чаддаг байх хэрэгтэй. Ганцхан аппликейшн сонгосноор энэхүү хэрэгцээг бүрэн хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Иймд танд  дараах аппликейшнуудыг санал болгож байна. 

1. SKITTER

Skitter нь ханз үсгийг зөв бичиж сурахад тань туслах юм. Таныг сурах бичгээ сонгомогц ханз үсэг бүхий бэлэн материалууд гараад ирнэ. Хамгийн “гоё нь” ханзаа шууд дэлгэцэн дээрээ бичиж болдог.

IOS: https://itunes.apple.com/us/app/skritter-chinese/id520277126?mt=

Android: https://play.google.com/store/apps/details?id=com.inkren.skritter.chinese

2. FLUENTU

FluentU нь хамгийн сүүлийн үеийн мэдээ, бичлэг, клип, кино танилцуулгыг хадмал орчуулгын хамтаар өгч хятад хэлний амьд орчинд та бүхнийг татан оролцуулна. Хамгийн хялбараас эхлээд мэдлэгийн түвшинд тохируулан гүнзгийрсэн хөтөлбөртэй.  

IOS:  https://itunes.apple.com/us/app/fluentu-learn-languages/id917892175?mt=8

3. THE CHAIRMAN’S BAO

Хятад хэлний суурь мэдлэгтэй суралцагсдын хувьд iOS болон Android утсанд зориулагдсан энэ аппликейшн хамгийн шилдэг нь гэж тооцогддог. The Chairman’s Bao бол хятад профессоруудын бичсэн төрөл бүрийн мэдээ мэдээллийг агуулсан онлайн сонин юм. Хамгийн чухал нь гадаадын суралцагсдад тухайлан зориулж үг хэллэгүүдийг сонгосон байдгаараа алдартай. Энэхүү аппликейшний давуу талууд гэвэл:

Хэлний мэдлэгийн өөр өөр түвшинд тохируулж өөр өөр цаг үед бичигдсэн хэдэн мянган сэдвийг багтаасан Тухайн сэдэв доторх нэг үгийг дараад л түүний дуудлага, утга зэргийг мэдэж болдог. Өөрт хэрэгтэй үгсээр бяцхан толь бичиг хийж болох flash-картын систем. Хялбаршуулсан болон уламжлалт хятад хэлийг хослуулан сурч болдог

IOS: https://itunes.apple.com/gb/app/chairmans-bao-learn-chinese/id1074317405?mt=8

Android: https://play.google.com/store/apps/details?id=uk.co.metapps.thechairmansbao

4. MEMRISE

Хятад хэл сурч байгаа хүмүүс дор хаяж сард нэг удаа бусад хэлний үгсийн сан руу орж өөрийн нөөцөө баяжуулах хэрэгтэй болдог байна. Тэгвэл MEMRISE нь нэг дор дэлхийн 88 хэлээр үгсийн сангаа баяжуулах боломж олгодог. Мөн дүрсэн дээр суурилж ханз тогтоох сонирхолтой аргыг хэрэглэж болно.

IOS: https://itunes.apple.com/us/app/memrise-ultimate-memorisation/id635966718

Android: https://play.google.com/store/apps/details?id=com.memrise.android.memrisecompanion&hl=en

5. ANKI

Anki гэдэг нь японоор «тогтоох» гэсэн утгатай үг аж. Давтамжийн аргаар үг хэллэг тогтоолгох аппликейшн юм. Флеш-картын нэг талд шинэ үг, нөгөө талд нь түүний утга /орчуулга/ өгөгдөнө. Хичээлийн үеэр Anki харь үгийг харуулахад та түүний орчуулна. Харин та энэ үгийн утгыг хялбархан тогтоосон уу, эсвэл үгүй юу гэдгээ шударгаар үнэлэх ёстой. Ханзын үнэлгээ нь «санахгүй байна — санаж байна — мэднэ — маш амархан» гэсэн системээр явагддаг. Энэ үнэлгээнээс хамаарч гарч ирэх давтамж нь өөр өөр байдаг. Хэрэв хэцүү байгаа бол Anki хичээлийг хэдэн цагийн / өдөр/ дараа давтана.

IOS: https://itunes.apple.com/us/app/ankiapp/id689185915?mt=8&ign-mpt=uo%3D4

Android: https://play.google.com/store/apps/details?id=com.ankiapp.client

6. HELLO TALK ба WeChat

Hello Talk – Энэ бол хятад хүмүүстэй чатлах аппликейшн юм. Танихгүй хүмүүстэй ч харилцаж болдгоороо Whatsapp-тэй төстэй.

Үүний тулд та өөрийн төрөлх хэлээ, мөн одоо сурч байгаа хэлээ бүртгүүлэх шаардлагатай. Ингэсний дараа апп хятад хэлтэй хүмүүсийн жагсаалтыг санал болгоно. Нэг хэл дээр эхлээд 50 үг бичээд дараа нь өөр хэл рүү шилжинэ. Эсвэл 5 минут нэг хэл дээр ярилцаад дараагийн 5 минутад өөр хэл рүү шилжих шишээтэй.

IOS: https://itunes.apple.com/us/app/hellotalk-language-exchange/id557130558?mt=8

Andoird: https://play.google.com/store/apps/details?id=com.hellotalk&hl=en

7. WeChat

IOS: https://itunes.apple.com/us/app/wechat/id414478124?mt=8

Android: https://play.google.com/store/apps/details?id=com.tencent.mm

8. HANPING

Энхүү апп нь хятад хэлний шилдэг оффлайн-толь бичиг гэгддэг. Тайванд хятад хэл сурахад хэрэглэгддэг чжуинь (注音符号 — авиа зүйн систем, мөн хялбаршуулсан болон уламжлалт ханз) энд тусгалаа олсон байдаг.

Android: https://play.google.com/store/apps/details?id=com.embermitre.hanping.app.lite&hl=en

9. PLECO

Ханз үсэгтэй хятад хэл нь өөр бичиг үсэгтний хувьд маш хэцүүд тооцогдох нь зүйн хэрэг. Энэ апп нь гэрэл зураг ашиглан орчуулга хийдэг. Хятад сэдвийн зургийг авахад л апп өөрөө орчуулгаа хийчихнэ. Хэрэв та өөрөө ханз бичиж сурахыг хүсвэл Pleco хэрхэн яаж зурахыг заагаад өгнө. Мөн орчуулгыг дуут бичлэг дагалдаж үгийг хэрхэн зөв дуудахыг үзүүлдэг. Давуу талууд нь:

Ханзыг хэрхэн зөв зурахыг үзүүлсэн анимац бичлэгтэй. Орчуулгыг хялбаршуулахын тулд ханзыг нэг товшиход л болно. Орчуулга нь автоматаар гарч ирдэг. Ханз зурах зургийн хичээлтэй. Хурдан шуурхай гарч ирэх толь бичиг агуулсан

IOS: https://itunes.apple.com/us/app/pleco-chinese-dictionary/id341922306?mt=8

Android: https://play.google.com/store/apps/details?id=com.pleco.chinesesystem&hl=en