Мануул (Felis manul) буюу палласын муур нь Төв Азид тархсан жижиг амьтан юм. Гэрийн муурны дайтай хэмжээтэй буюу 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй. Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй.
Үүнд:
Дугуй хүүхэн хараатай
Хөл нь богино, бандгар
Үс нь урт, өтгөн байдаг.
Мануул нь хээр талд 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Энэхүү амьтан нь дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах холбоо(IUCN)-ны улаан номын “ховор” гэсэн зэрэглэлд багтдаг. Үлийн цагаан оготно болон хөдөө аж ахуйн хортон мэрэгчдийн тоо толгойг бууруулахад чухал үүрэгтэй. Энэ нь мал аж ахуй эрхэлдэг Монгол орны хувьд бэлчээрийн даацыг хэвийн байлгах чухал ач холбогдолтой. Олон улсын хэмжээнд арьсыг нь дээл, хантааз, нударга, пальтоны зах, малгай хийх зорилгоор худалдаалдаг учир хараа хяналтгүй агнах нь элбэг байдаг аж. Улмаар энэхүү зүйлийн тоо толгой нь буурч байна гэж судлаачид үздэг. Мануул гэх амьтан өөрийгөө аюулд орсон гэж үзвэл аргал бариад нүдээ аньчихдаг байна. Ингэхдээ өөрийгөө "нуугдсан" гэж боддог аж. Мануул шөнийн идэвхтэй, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргахад хэцүү байдаг аж.