2020 онд шаардагдах мэргэжлийн 10 ур чадвар

Давос хотноо 2016 онд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр технологийн эринд буюу 2020 онд эрэлттэй байх  мэргэжил, түүнд шаардагдах ур чадваруудыг нэрлэсэн байдаг. Ингээд ирээдүйд ямар ур чадвартай ажилтан үгүйлэгдэх талаар онцолж байна.

Танд 2020 он гэхэд ямар ур чадвар хэрэгтэй вэ?

10.  Танин мэдэхүйн уян хатан байдал /Cognitive flexibility/ 

Танин мэдэхүйн уян хатан байдал нь аливааг хурдан, шуурхай эргэцүүлэн бодох, нэгэн зэрэг олон зүйлийг бодож, тооцоолох ур чадвар юм. Энэ нь 2015 он гэхэд эрэлт хэрэгцээтэй байсан ч дараагийн дөрвөн жилд ч эрэлт нь улам өснө. Мөн энэхүү чадвар нь бүтээлч шүүмжлэлийг шаарддаг. Ямагт өөрийгөө шинэ зүйл сурахад зориулж, шинэлэг арга барил, шинэ санаа дэвшүүлэх зэргээр ажиллаж чаддаг хүн бусаддаа шинэ гэрэл нээж өгнө. Эдгээр ур чадварыг эзэмшсэн нэгний тухайд ирээдүйд ажлын байранд үнэлэгдэх нь бололтой.


9. Хэлэлцээр  /Negotiation/

Хэлэлцээр хийх ур чадвар буюу нийгмийн ур чадвар нь ажиллах хүчний хувьд хэзээд чухал байсаар ирсэн билээ. Энэхүү чадвар нь 2020 он гэхэд компьютерын болон математикийн ажилд ихээхэн эрэлт хэрэгцээтэй байна. Тухайлбал, мэдээллийн шинжээчид, програм хангамж хөгжүүлэгчид гэх мэт. Мөн арилжааны болон үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд, дизайнерууд, урлагийнхны ажлын байрны гол ур чадвар бол яах аргагүй хэлэлцээр хийх ур чадвартай байх нь ээ.  Өөрөөр хэлбэл, хамтран ажиллагсад, менежерүүд, үйлчлүүлэгчид, багуудтайгаа хэрхэн илүү сайн хэлэлцээр хийх вэ гэдгээр таны ажлын амжилт хэмжигдэнэ.


8. Үйлилгээний чиг хандлага /Service orientation/

Хэлэлцээр хийх ур чадвар буюу нийгмийн ур чадвар нь ажиллах хүчний хувьд хэзээд чухал байсаар ирсэн билээ. Энэхүү чадвар нь 2020 он гэхэд компьютерын болон математикийн ажилд ихээхэн эрэлт хэрэгцээтэй байна. Тухайлбал, мэдээллийн шинжээчид, програм хангамж хөгжүүлэгчид гэх мэт.

Мөн арилжааны болон үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд, дизайнерууд, урлагийнхны ажлын байрны гол ур чадвар бол яах аргагүй хэлэлцээр хийх ур чадвартай байх нь ээ.  Өөрөөр хэлбэл, хамтран ажиллагсад, менежерүүд, үйлчлүүлэгчид, багуудтайгаа хэрхэн илүү сайн хэлэлцээр хийх вэ гэдгээр таны ажлын амжилт хэмжигдэнэ.


7.  Өөрийн бодол болон шийдвэр гаргах (Judgment and decision-making)

Өөрийн бодол болон шийдвэр гаргах нь маш их эрэлттэй ур чадварын нэг байх болно. Энэ ур чадварыг "системийн ур чадвар" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвараар илэрдэг. Маш их мэдээлэл цуглуулж, тэрхүү мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, улмаар оновчтой шийдэл, шийдвэр гаргаж чаддаг ажилтан эсвэл удирдагчийн чадвар “мода”-нд орно. Амжилттай бизнес бүхэн оновчтой шийдвэр гэдгийг бүү мартаарай.


 6. Emotional intelligence

Сэтгэл хөдлөл болон өөрийгөө удирдах ур чадвар нь ирээдүйн ажилчдад маш их хэрэгтэй ур чадваруудын нэг юм. Мөн өөрийн дотоод мэдрэмжээр бусдын зан авирыг таньж мэдэх, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг мэдэх чадвартай төдийгүй түүнд тохирсон арга хэмжээ авах, ойлгох, шийдвэр гаргах ур чадвар нь 2020 он гэхэд ажилчдад шаардлагатай ур чадвар болно.

Энэ бол менежер, удирдагчдад онцгой ач холбогдолтой нийгмийн ур чадвар бөгөөд таны EQ (сэтгэл хөдлөл) эерэг үр дүнг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй юм. “Emotional intelligence” номын зохиогч Дэниэл Гоулман “Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь амжилтанд маш их нөлөө үзүүлдэг” хэмээжээ.


5. Хүмүүстэй харилцах (Coordinating with others)

Бусадтай хамтран ажиллахад роботууд мэдээж төгс хувилбар биш. Хамтын ажиллагаа нь ямар ч ажлын орчинд маш чухал бөгөөд энэ нь хүмүүс роботоос илүү гэдгийг батлах чадвар юм. Ажлын амжилт, үр дүн нь ажилчдын багийн ажиллагаатай салшгүй холбоотой билээ. Ажилчид бие биенийхээ давуу талыг мэддэг төдийгүй аливаа нөхцөл байдлын өөрчлөлтөд уян хатан зохицож ажиллах чадвартай байх хэрэгтэй гэдгийг Дэлхийн эдийн засгийн форумын тайланд дурджээ.


4.Хүмүүсийг удирдах чадвар (People management)

Хүмүүсийг удирдах чадвар бол хүмүүсийг идэвхжүүлэх, ажилчдыг хөгжүүлэх, ажилд хамгийн сайн хүмүүсийг тодорхойлж, дэмжих чадвартай байх ёстой. Энэхүү ур чадвар нь эрчим хүч, хэвлэл мэдээллийн салбарын менежерүүдэд илүү эрэлт хэрэгцээтэй байх болно.

Энэ талаар физикч  Петр Капица “Удирдагч бол сайн хүмүүст ажиллахад нь садаа болохгүй байх ёстой” гэж хэлсэн байдаг. Хүмүүсийг удирдана гэдэг нь ажилчдаа урам зоригтой ажиллах нөхцлийг бүрдүүлж, тэдний хэрэгцээг мэдрэх, урамшуулах, бүтээлч сэтгэлгээг нь нээж өгөх явдал юм.  


3.  Бүтээлч сэтгэлгээ (Creativity)

Бүтээлч сэтгэлгээ нь аливааг урьдчилан харах чадвар юм Энэ бол шинэ зууны хүн төрөлхтөнд хамгийн их хэрэгтэй ур чадваруудын нэг. Энэхүү ур чадвар ирээдүйд ч улам эрэлттэй байх болно. Шинэ технологийн дэвшил бүхий эрин зуунд бүтээлч хүмүүс шинэ технологи нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох арга замыг эрэлхийлж эрэлхийлж буй.  Дэлхийн эдийн засгийн форумын ахлах зохиолч Алекс Сиф "Шинэ бүтээгдэхүүн санаачлах, шинэ технологи гаргах зэрэгт шинэ ажлын арга барилыг ашиглаж, эдгээр өөрчлөлтүүдээс ашиг хүртэхийн тулд ажилтнууд илүү бүтээлч байх хэрэгтэй" гэжээ. Бид сониуч зан, өөрийгөө илэрхийлэх чадвараа ямагт хөгжүүлж, өөрийн доторх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой.


2. Критик сэтгэлгээ (Critical thinking)

Критик сэтгэлгээ нь өөр өөр шийдэл, аливаа зүйлийн давуу, сул талыг тодорхойлохын тулд логик үндэслэлийг нь ашиглаж, тооцоолох ур чадвар юм. Энэхүү шүүмжлэгч сэтгэгч байх чадвар нь дараагийн дөрвөн жилд үнэ цэнэтэй ур чадвар байх болно.

Тэгвэл шүүмжлэгч сэтгэхүй нь юугаараа илүү вэ? Хариулт нь: логик ба шалтгаан. Аливаа зүйлийг эргэцүүлэхдээ янз бүрийн шийдлүүд, хандлагыг тус бүрд нь авч үздэг. 2020 он гэхэд шүүмжлэгч сэтгэлгээнийнхэн мөнгө олох боломжтой бөгөөд тэд маш их ажилтай байх нь.


1. Олон түвшний асуудлыг цогцоор шийдэх (Complex problem solving)

Судалгаанд хамрагдсан ажил олгогчдын 36 хувь нь 2020 он гэхэд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх чадварыг гол ур чадвар гэж үзсэн байна.  Энэхүү ур чадвар нь цаг хугацаа хэмнэсэн аливаад хөрвөх чадвартай ажилтнуудын эрэлтийг бий болгох болно.

Манай гараг дээрх ажиллах хүч хурдацтай хөгжиж байгаа болохоор бид өөрчлөлтийг дагах хэрэгтэй болжээ. Шинэ зууны ажил олгогч болон ажилчин танд амжилт хүсье.

Эх сурвалж: https://www.weforum.org/

Орчуулсан: П.Жаргал