Найруулагч, продюсер П.Лхагвадуламын “Шилүүс” богино хэмжээний кино АНУ-н Колорадо мужийн Аспен хотын кино наадамд шалгарчээ. Тус уран бүтээл өмнө нь “Louis le Prince- Лийдс Принс” Олон Улсын Кино наадмын уралдаант хэсэгт шалгарч байсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын “Санданс” кино наадамд мөн тунаад байсан юм.
Зочир Филмз, Гуру Медиа студи болон Их Британийн Poisson Rouge Pictures-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг бүтээлийн гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон бол туслах дүрд МУГЖ Ш.Дэлгэржаргал, Сити их сургуулийн багш СТА С. Сарангэрэл болон СУИС-ийн Театр Урлагийн Дээд Сургуулийн багш СТА П.Мөнх-Од нар тоглосон байна.
Харин уран бүтээлийн зураглаачаар Энэтхэг улсын залуу зураглаач Криш Махижа, эвлүүлэгчээр Австрийн уран бүтээлч Мадлен Сийгхартслайтнер ажиллаж, Португалийн Лиссабон хотын “Dmix” студид дууны найруулгыг хийсэн байна.