ОСКАР 2020:

92 дахь удаагийн Оскарын наадмын 6 төрөлд нэр дэвшээд байсан Parasite кино нийтдээ дөрвөн шагналыг өөрийн болгож "Шилдэг кино" болж, түүхэнд шинэ хуудас үлдээлээ. Өнгөрсөн жил Мексикийн найруулагч Альфонсо Куароны Roma кино "Шилдэг гадаад хэл дээрх кино", "Шилдэг найруулагч" шагналыг хүртэж байсан бол энэ жил Parasite кино тус шагналуудыг хүртэж түүх давтагдлаа.