ОХУ-ын Чита хотод "Гураненок-2019" Олон улсын хүүхдийн урлагийн их наадам дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргажээ. Тус наадамд Москва, Улаан-Үдэ, Чита, Иркутск, Калининград, Ясногорск, Челябинск, Свердловск, Оловянин, Агийнский, Борзя, Ононский зэрэг хот, районы нийт 2000 гаруй хүүхдүүд оролцсон байна.
Шалгарсан 500 гаруй авьяаслаг хүүхдүүд шилдгүүдийн төлөө 11 дүгээр сарын 03-ны өдөр өрсөлдөж Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дорнод аймгийн "Дорнын бүжиг" клубын авьяаслаг хүүхдүүд "Би монгол хүн" бүжгээрээ тус наадмын хамтлаг бүжгийн төрөлд дэд байр эзэлжээ. Мөн сурагч Г.Төгөлдөрмөрөн гоцлол дууны төрөлд 3 дугаар байрт шалгарсан амжилт гаргасан байна.