Найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл "Хийморь" уран сайхны кино 23 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Сан Диегогийн кино наадмаас гадаадын шилдэг кино бүтээлээр шалгарчээ.

Уг кино наадамд тус кино 100 гаруй гадны улсын кинотой өрсөлдөж ийнхүү 2019 оны шилдэг гадаад кино номинацийн эзэн болжээ.

Хүрэн морь, Чулуун хүүгийн нөхөрлөл болон монгол зан заншил монголын үзэсгэлэнт байгалийг гайхалтай дүрслэлээрээ үзүүлж чадсан тус уран бүтээлчид дараагийн удаа европын кино наадамд оролцохоор зэхэж байгаа аж.